Малын тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-18 19:30:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудлын нэг бол өвс, тэжээлийг малчин өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр олгох тухай байв.

Хурлын үеэр орон нутгийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг холбогдох албаны эх сурвалж танилцуулсан. Ингээд хурлын үр дүнд малчдыг дэмжих зорилгоор аймгийн аюулгүйн нөөцөөс 100 тонн малын тэжээл \хорголжин, хивэг, багсармал\-ийг  50 хувь  хямд үнээр сумдад хуваарилан олгохоор шийдвэрлэлээ. 

Тус ажлыг аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч тэргүүтэй ажлын баг үе шаттай зохион байгуулах юм.  

Улаанбаатар хотоос Ховд аймагт тээвэрлэн ирж, төв зах дээр худалдаж буй малын тэжээлийн үнэ харьцангуй өндөр байгаа аж. Тухайлбал, 40 кг хорголжин тэжээл 45-48 мянга, 25 кг хивгэн тэжээл 24-25 мянган төгрөгийн үнэ ханштай буй. 

    

Связанные новости