Энэ сарын 24-нөөс хүйтний эрч бага зэрэг чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-19 10:43:08

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-нд хээр тал болон говийн нутгаар 10-12м/с, зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа. Мөн өдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.

Салхи ихэнх хугацаанд 4-9м/с, 23-нд Алтайн салбар уулсын нутгаар цасан шуургатай.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, тал хээрийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, говийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байх аж.

Харин Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6  градус дулаан байна. 24-нөөс хүйтний эрч бага зэрэг чангарна.

Связанные новости