Энэтхэгт эмнэлгийн нэг сая ажилтан вакцин хийлгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ШИНЭ ДЕЛИ. /CNN/.
Энэтхэгт “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг нэгдүгээр
сарын 16-нд эхлүүлснээс хойш эмнэлгийн 1 043 534 ажилтныг вакцинжууллаа гэж тус
улсын Засгийн газар өнөөдөр мэдээлжээ.
Энэтхэг эхний
ээлжид эмнэлгийн 10 сая ажилтныг, дараа нь галын шугамд ажиллаж буй 20 сая
ажилтныг дархлаажуулж, вакцинжуулалтын хөтөлбөрийн хоёрдугаар ээлжид 50 болон
түүнээс дээш насны 270 сая хүнийг хамруулахаар төлөвлөж байгаа юм.
“2021 он энэтхэгчүүдэд
шинэ итгэл найдварыг авчирлаа” гэж Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд Харш Вардхан
өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцлон хэлжээ. Энэтхэг энэ сарын
эхээр “AstraZeneca” компанийн
“Covishield”, “Bharat
Biotech” компанийн “Covaxin” вакцинд яаралтай зориулалтаар ашиглах
зөвшөөрөл олгосон билээ.