Н.Энхбаярын оронд О.Цолмон нэр дэвшив

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-07 13:56:04

МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын оронд гэргий О.Цолмон нэр дэвшихээр болжээ. 

СЕХ-ны өнгөрсөн сарын 31-ний өдрийн хуралдаанаас 2016 оны УИХ-ын сонгуульд нам, эвслээс нэр дэвшсэн зарим нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж байсан. Мөн Сонгуулийн тухай хуулинд зааснаар дээрх нэр дэвшигчид санал авахаас 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлөө арилгавал дахин бүртгүүлэх эсвэл өөр хүнийг дэвшүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн.

МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй гэж үзсэн тул тэрбээр гэргийгээ Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт нэр дэвшүүлжээ. Өнөөдөр Төрийн ордонд болсон нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаанд нэр дэвшигч О.Цолмон ирээгүй ба тус намынхан намаа төлөөлж үнэмлэхээ гардаж авсан юм.

Б.Туул

 

 

Связанные новости