Ангараг дээр ус байгааг эрдэмтэд нотлов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНМОСКВА. /TASS /. Ангараг гарагийн уулын бэлээс илрүүлсэн хар бараан судлууд нь давс ихтэй усны урсгалаас үүссэн ул мөр болохыг эрдэмтэд тогтоожээ. Эрдэмтдийн судалгааг “Nature Geoscience” сэтгүүлд нийтэлсэн байна. “Энэ судлууд нь Ангараг дээр сүүлийн жилүүдэд үүссэн усны идэвхжлээс бий болсон гэдэг таамгийг бидний судалгааны дүн бүрэн нотолж байна” гэж АНУ-ын Жоржи муж улсын Технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Лажендра Ожа болон түүний багийнхан нийтлэлдээ бичжээ.
2011 онд гараг хоорондын автомат станц болох “Mars Reconnaissance Orbiter”-ийн /MRO/ авсан Ангарагийн гэрэл зургуудыг эрдэмтэд судлах явцдаа уулын зарим бэлээс 0.5-5 метр өргөн хар бараан судлуудыг илрүүлжээ. Энэ судлууд нь зуны улиралд гарч ирж, салаалж байсан бол Ангарагийн өвлийн улиралд алга болж байсан байна. Судлууд нь усны урсгалаас үүссэн бөгөөд их хэмжээний давс агуулсан учир Улаан нүдэн гарагийн хүйтэн зуны улиралд хөлддөггүй гэж эрдэмтэд таамаглаж байжээ. Ангараг дээр зун болох үед гадаргын температур нь ойролцоогоор Цельсийн -25 градус байдаг байна. Энэ таамгийг баталснаар судлаачид Ангараг дээр ус байх анхны нотолгоотой болсон гэж үзэж болох байсан боловч үүнийг итгэлтэйгээр нотлох нотолгоо эрдэмтдэд өнөөг хүртэл байхгүй байжээ.
Ожа болон түүний багийнхан нууцлаг судлууд ажиглагдсан дөрвөн газрыг “MRO”-гоос авсан зургуудад дүн шинжилгээ хийсэн байна. Спектрийн дүн шинжилгээгээр эрдэмтэд тэндээс химийн нэгдэл, хлорат, магнийн перхлорат, мөн натрийн перхлорат зэрэг ус агуулсан молекулуудыг илрүүлжээ. Судлуудын ойр орчмын хөрсөнд эдгээр эрдэс бодисын ул мөр байхгүй байна. Ангарагийн уулийн бэлээр үүссэн судлуудад хаанаас ус урсдагийг эрдэмтэд одоогоор тогтоогоогүй байгаа аж.
Д.Жаргал
Комментарии