Oн гарсаар цагдаагийн байгууллагад хандсан гомдол мэдээлэл нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-05 13:16:46

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн цагдаагийн газарт хандсан гомдол мэдээлэл өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс өсжээ.

2021 оны нэгдүгээр сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 201 гомдол мэдээлэл хүлээн авсан нь урьд оны мөн үеийнхээс 51 буюу 25,4 хувь өссөн байна гэж аймгийн Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ажилтан, хошууч Э.Ариунчимэг ярилаа. Гэмт хэргийн талаар 66, зөрчлийн шинжтэй 169 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны нэгдүгээр сарынхаас 27,8-45,5 хувь өссөн аж. Аймгийн хэмжээнд энэ оны эхний сард 49,8 сая төгрөгийн хохиролтой 34 хэрэг бүртгэгдсэн байна. Өмчлөх эрхийн эсрэг 9, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 12, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг нэг, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг нэг гэмт хэрэг бүртгэгдлээ гэж аймгийн Цагдаагийн газар мэдээллээ.

Связанные новости