Валютын худалдаагаар 25 сая ам.доллар нийлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-08 10:58:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт 9 сая ам.доллар худалдан авах санал ирүүлэв. Ингэснээр Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар 5 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. 

Мөн гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар өнгөрсөн мягмар гарагт ирүүлсэн 20 сая ам.долларыг ялгаатай ханшаар 100 хувь нийлүүлэв. 

Тодруулга: “Ялгаатай ханшаар хийх арилжаа” гэдэг нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжаа юм.


Связанные новости