"Оюутолгой" ХХК-ийн удирдлагуудтай цахим уулзалт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн удирдлагууд "Оюутолгой" ХХК-ийн удирдлагуудтай цахим уулзалт зохион байгууллаа.
Өнөөдөр аймгийн удирдлагууд "Оюутолгой" ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Тим Экэрсли болон удирдлагын багтай цахим уулзалт хийж, зарим асуудал дээр тодорхой байр сууринд хүрлээ. Тодруулбал уулзалтаар "Нутгийн хишиг" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, тэр дундаа орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, сумдад үйлдвэр бий болгох, орон нутгийн компаниуд, үйлдвэрлэгчдээс "Оюутолгой" ХХК руу ханган нийлүүлэлт хийх ажлыг сайжруулах зэрэгт анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.