Ж.Байден цасан шуурганд нэрвэгдсэн Техас муж улсад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-22 10:45:40

НЬЮ-ЙОРК. /ABC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сүүлийн 30 жилд тохиож байгаагүй цасан шуурга дэгдсэний улмаас хамгийн их хохирол амссан Техас муж улсад энэ долоо хоногт айлчлах төлөвтэй байна.


“Ерөнхийлөгч энэ долоо хоногийн дундуур Техас муж улсын Хьюстон хотод айлчилж магадгүй байна. Холбооны тусламжийн хүрээнд Техас муж улс руу цэргийн нисэх онгоцоор хоол хүнс, ундны ус, цахилгаан үүсгүүр зэргийг хүргэж байгаа” хэмээн Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Жен Псаки мэдэгджээ. 


Техас муж улсын айл өрхүүдэд хэдэн өдрийн турш цахилгаан тасарсан хэдий ч цахилгааны асуудлыг зохицуулж чадсан байна. Гэсэн ч удалгүй айлуудын усны хоолой эвдэрсний улмаас хэдэн зуун мянган оршин суугчийн гэрт ус тасраад байгаа аж. Одоогоор 30 мянга орчим оршин суугч цахилгаангүй байгаа бол 14 сая өрхөд ус тасарснаас 26 мянга гаруй нь ундны усгүй болоод байгаа аж. Хүчтэй цасан шуурганы үр дагаврын улмаас Техасын эрх баригчдад тусламж үзүүлэхийг Байден үүрэг болгосон байна. 

Связанные новости