БЗД-ийн 10 мянган өрхөөс өнөөдөр PCR шинжилгээ авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд БЗД-т өчигдөр 32 мянган өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөсөн боловч энэ тоо давж, нийт 51 275 хүнээс шинжилгээ авчээ.
“Өргөтгөсөн тандалт шинжилгээний ажил өнөөдөр дуусгавар болно, цаашид тандалт судалгааны ажил хийхгүй, ажилд явахад шинжилгээний хариу нэхнэ гэх шалтгаанаар нэг гэр бүлийн хэд хэдэн хүн шинжилгээ өгч байгаа нь лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, өгч амжаагүй иргэдийн боломжийг хааж байна. Тиймээс өнөөдөр БЗД-ийн 10 мянга орчим өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөсөн” гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр дурдав.
Мөн тэрбээр, энэ сарын 8-наас хойш төрийн албан хаагчдын PCR шинжилгээ, энэ сарын 11-нээс хойш голомт ихтэй газруудад шинжилгээ өгсөн айл өрхийн гишүүд дахин
шинжилгээ өгөх шаардлагагүй. Өрх бүрээс хэд хэдэн хүн өгөх шаардлагагүй гэдгийг тодотгосон юм.