Говь-Алтай аймгийн хүн ам өмнөх оноос 1.5 хувиар өсжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-02-25 17:31:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн суурин хүн амын тоо 2020 оны эцсийн байдлаар 58343 мянга болж өмнөх оны мөн үеэс 0.8 мянга (1.5%)-аар өссөн байна. 


Нийт хүн амын 29134 буюу 49.9% нь эрэгтэйчүүд, 29209 буюу 50.1% нь эмэгтэйчүүд эзэлж байна. Харин хүн амын хүйсийн харьцаа 99.7% буюу 100 эрэгтэй тутамд 100 эмэгтэй ноогдож байгаа ажээ. Нийт хүн амын 30,9 хувийг 15-аас доош насныхан, 64,9 хувийг 15-69 насныхан, 4,2 хувийг 70-аас дээш насныхан эзэлж байна.

Түүнчлэн хүн амыг байршлаар нь харахад 29.9 хувь нь аймгийн төвд, 2.6 хувь нь тосгонд, 19.4 хувь нь сумын төвд, 48.1 хувь нь хөдөөд амьдарч байгаа тухай Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.


Связанные новости