Сирид “COVID-19”-ийн вакцинжуулалт ирэх долоо хоногоос эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ДАМАСК. /Xinhua/.
Сирид эмнэлгийн ажилтнуудыг “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад ирэх долоо хоногоос
хамруулж эхэлнэ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Хасан Габбаш мэдэгджээ.
“Сирийн Засгийн
газар “нөхөрсөг орноос” вакцин хүлээн авсан” гэж Х.Габбаш пүрэв гарагт болсон хэвлэлийн
бага хурлын үеэр мэдээлсэн боловч ямар улс болохыг нь тодорхой дурдаагүй байна.
Эрүүл мэндийн сайдын
мэдээлснээр, Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад эмнэлгийн ажилтнуудыг хамгийн
эхэнд вакцинжуулах үүрэг өгчээ. Мөн Сирийн эрүүл мэндийн байгууллага аюулгүй,
үр дүнтэй болох нь батлагдсан уг вакцинд зөвшөөрөл олгосон бөгөөд бусад оронд ч
мөн хэрэглэж байгаа ажээ.
“COVID-19”-ийн вакцинжуулалтын дараагийн үе шатанд 55-аас дээш насны, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамруулахаар төлөвлөжээ. Х.Габбаш
вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгэнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.