Н.Эрдэнэцогтыг Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүний бүрэн эрх хуульд заасны дагуу дуусгавар болсонтой холбогдуулан Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.7, 25.5-д зааснаар Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг ийнхүү хэлэлцжээ. Хуралдаанаас нийт шүүгчдийн олонхийн санал авсан Норлоогийн Эрдэнэцогтыг Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнд улируулан нэр дэвшүүлэв. Н.Эрдэнэцогт нь улсад 24 жил, үүнээс шүүх, хуулийн байгууллагад 19 жил ажилласан, нэр хүндтэй, гадаад хэлний өндөр мэдлэгтэй хуульч юм.
Ж.Батсайхан
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня