Иордан Оросын вакциныг бүртгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
МОСКВА. /TASS/. Иорданы
эрх баригчид Оросын “Спутник V” коронавирусний вакцинд хэрэглэх зөвшөөрөл олгожээ.
Энэ тухай Иорданы эрүүл ахуйн хяналт, хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарын
газрын цахим хуудаст мэдээлжээ.
"Оросын талаас танилцуулсан техникийн бичиг баримтыг урт хугацаанд судалж үзсэний дараа “Спутник V” вакциныг онцгой үед хэрэглэх зөвшөөрөл олгосон" хэмээн Иорданы эрүүл ахуйн хяналт, хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарын газрын тэргүүн Наззар Мехидат онцлон тэмдэглэжээ. Шаардлагатай мэдээллийг хүлээн авсны дараа судалгааны ажил дууссан хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Иорданд коронавирусээр халдварласан хүний тоо 448 мянга давсан бол
халдварын улмаас нас барсан тохиолдол 5 мянгад хүрчээ.