Беларусьт багш нарыг вакцинжуулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-03-11 14:03:43

МИНСК. /Belta/. Беларусь “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын хүрээнд Оросын “Спутник V” вакцинаар багш нарыг вакцинжуулж эхэллээ гэж тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Элена Богдан лхагва гарагт мэдээлэв.


Беларусьт өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр эхлүүлсэн вакцинжуулалтын хөтөлбөрт эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд, багш нар, олон нийттэй харилцдаг ажилтнуудыг хамруулна гэж мэдэгдсэн юм.


“Эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулах аян үргэлжилж байна. Мөн багш нарыг дархлаажуулж эхэлсэн. Цаашид нийгмийн ажилтнууд, асрамжийн газрын үйлчлүүлэгчдийг вакцинжуулалтад хамруулна” гэж Э.Богдан мэдээлжээ.


Беларусь “Спутник V” вакциныг туршилтын байдлаар хоёрдугаар сард үйлдвэрлэсэн бөгөөд гуравдугаар сарын сүүлээс олноор үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна.


Беларусийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, олон нийтийг вакцинжуулах хөтөлбөрийг дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. 

Связанные новости