“Apple” шинэ загварын “iPad”-аа ирэх сард танилцуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. “Apple” корпораци “iPad Pro” цувралаа шинэчилж, сайжруулсан
процессортой таблетын шинэ загвараа дөрөвдүгээр сард
танилцуулахаар төлөвлөж байна.
Шинэ загварын таблетын процессорын үзүүлэлт нь сайжирснаас гадна камер нь
шинэчлэгджээ. Шинэ загвар нь одоогийн “iPad
Pro”-той зарим талаараа ижил
төстэй юм. Тухайлбал, дэлгэцийн хэмжээний хувьд өмнөхтэйгээ ижил 11 инч байх хэдий ч энэ удаад дэлгэцийг “mini-LED” технологиор хангаж өгснөөр дүрслэл илүү нягтаршилтай,
тод харагдах аж.
Шинэ төхөөрөмжийн туршилтын явцад хөгжүүлэгчид “Thunderbolt” технологийг ашиглажээ. Энэ нь нэмэлт монитор, гадаад
хатуу диск, бусад дагалдах хэрэгслийг холбох боломжтой болгох юм.
Анх 1976 онд байгуулагдсан “Apple” компани нь “iPhone” ухаалаг гар утас, “iPad” таблет, “iMac” компьютер, “MacBook” нөөтбүүк, “iPod” хөгжим тоглуулагч болон өндөр технологийн бусад
төхөөрөмжийг үйлдвэрлэдэг билээ.