Нэр дэвшигчид сонгогчидтойгоо уулзаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-14 10:09:28

Монгол Ардын Намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтан, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Тэрбээр аймаг орон нутгийн төрийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг сайтар мэдэх ч намын мөрийн хөтөлбөрийг танилцуулах,  төрийн албан хаагчдынхаа санал хүсэлтийг  сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна гэсэн юм.

Энэ үеэр уулзалтанд оролцогчид хэд хэдэн санал дэвшүүлж байсны дотор боловсролынхон сургуулийн ээлжийн коэфициентийг бууруулах, анги дүүргэлтийг багасгах асуудал чухал байгааг хэлж, соёлын салбарынхан тэтгэвэрт гаргахад олгодог тэтгэмжийг 12 сараар байдаг тухай хэлж, салбар бүрт ялгавартай хандаж байна гэж байв. Мөн төрийн албан хаагчдыг нам, улс төрийн өнцгөөс ялгаварлахгүй байх, тогтвортой ажиллуулах, мэргэшүүлэх шаардлагатай  байгааг уулзалтанд оролцогчид санууллаа.

Түүнчлэн энэ өдөр УИХ-ын сонгуулийн 20-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Д.Жаргал бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, тэдний тулгамдсан асуудал бэрхшээлийг сонссон ба Ноос ирээдүй ХК-ийн үйлдвэрээр орж ажлын нөхцөлтэй танилцжээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Связанные новости