“Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд 1000 багшийн сургалт эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-03-23 14:18:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Чадварлаг багш” хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд Английн Засгийн газрын дэмжлэгтэй дэлхийн түвшний багш бэлтгэх 1000 багшийн сургалт өнөөдөр цахимаар эхэллээ.

 

Сургалтад төрийн өмчийн ЕБС-ийн 669 захирал, 310 сургалтын менежер, Боловсрол, соёл урлагийн газрын 35 мэргэжилтэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 50 арга зүйч хамрагдаж байна.


Сургалтаар шилдэг менежер болоход шаардах ур чадварын талаар мэдлэг ойлголттой болж, дэлхийн чанартай сургалтын контенттой танилцаж туршлага судлах юм.

 

Сургалтын нээлтэд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, “Дэлхий нийтэд боловсролын чиг хандлагыг өөрчлөх, XXI зуун, Аж үйлдвэрийн IV хувьсгалын энэ үед төлөвшил сайтай, зөв монгол хүнийг бэлтгэх ажлыг гардан зохион байгуулахад сургууль, цэцэрлэгийн удирдлагууд та бүхэн чухал үүрэгтэй билээ. Дэлхийн түвшний менежерийг бэлтгэхээс гадна боловсролын салбарт шинэчлэлийг гардаж хийх та бүгдийн хувийн, байгууллагын манлайлал, мөн салбарын манлайлал чухал” гэдгийг онцоллоо.

 

Цахим сургалтыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ дэмжиж, Глобал грөүф институт-Global Growth Institute, Гүрэн академи, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс удирдан зохион байгуулж байна.

Сургалтыг тус бүр 100-110 хүнтэй 10 ангиар 1-3 ээлжээр зохион байгуулах юм.

Связанные новости