“Tesla” автомашинаа биткоиноор худалдаж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОС-АНЖЕЛЕС. /TASS/. Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн машинуудыг биткоин криптовалютыг ашиглан худалдаж авах боломжтой болжээ,
“Одоо та бүхэн “Tesla”-г биткоиноор худалдаж авах боломжтой. Бид таны төлсөн биткоиныг фиат валютад хөрвүүлэлгүйгээр биткоин хэлбэрээр нь хадгална" гэж Илон Маск өөрийн твиттер хуудсанд бичсэн байна.
Түүний хэлж буйгаар, 2021 оны сүүлчээр АНУ-аас өөр орнуудад биткоиноор төлбөр хийх боломжтой болох аж.
Цахим мөнгө болох биткоинд 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулснаа "Tesla" компани хоёрдугаар сарын 8-нд мэдэгдсэн билээ. Түүнчлэн ойрын хугацаанд биткоинийг бүтээгдэхүүнүүдийнхээ төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн юм.