"A Sound" хамтлагийнхан "Yesterday" тоглолтоо толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2016-06-15 11:51:05

"A Sound"  хамтлагийн уран бүтээлчид дэлхийд алдартай  "Битлз" хамтлагийн дуунуудаар "Yesterday" тоглолт хийхээр зэхэж байна.

"Битлз" хамтлагийн шилдэг хит дуунуудыг дуулах тус тоглолтод симфони оркeстрын цөөхүүл хамтран тоглоно. Дууны оркестрын хөрвүүлэг, найруулгыг төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, Оюука нар хийсэн бол удирдаачаар Д.Нямдаш ажиллана. Үүсэн байгуулагдаад 10 жил болж буй тус хамтлагийнхан Алдарт "Yesterday" дуугаар нэрлэсэн тоглолтоо энэ сарын 17-нд Улаанбаатар чуулгын тайзнаа үзэгч олондоо толилуулах юм.

Д.Өлзий

Связанные новости