14800 иргэн хувьцаагаа худалдах хүсэлт өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-15 12:04:55

“Эрдэнэс таван толгой” ХК- ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг Засгийн газарт худалдахыг зөвшөөрч өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн 14 мянга 800 гаруй иргэн арилжааны банкуудад хүсэлтээ өгсөн байна.

Тус аймгийн иргэд Төрийн болон Хаан банкинд голлон хүсэлтээ өгсөн бөгөөд хөдөөгийн бүх суманд салбар нэгжтэй ажилладаг тус банкуудад хүсэлт хүлээн авсан эхний хоёр өдөр ийм тооны иргэд ханджээ.

Банкууд үргэлжлүүлэн иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна. Гэхдээ эхний хоёр өдрийнхийг бодвол өнөөдөр ачаалал эрс багассан байна.

Т. Отгонтуяа

Связанные новости