493 төгсөгч монгол хэлний шалгалт өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЕрөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр монгол хэлний шалгалтаар эхэлсэн. Дундговь аймгийн хувьд ЭЕШ –д 505 төгсөгч бүртгүүлснээс өнөөдөр 493 төгсөгч шалгалт өгсөн байна.
Шалгалтаас хоцрох зэргээр шалгуулагчийн зүгээс ямар нэг дутагдал гаргаагүй, шалгалт хэвийн үргэлжилж дууссаныг Боловсрол, Соёлын газраас мэдээлсэн юм.
ЭЕШ- ийн хариултыг үзэг, балаар бөглөдөг байсан бол энэ удаад балын харандаа ашиглаж, хэрвээ алдаа гаргасан тохиолдолд баллуурдан арилгах боломжтой байгааг шалгуулагчид олзуурхаж байна.
Маргааш монголын түүх, хими, англи хэлний шалгалтаар ЭЕШ үргэлжилнэ. 17- ны өдөр өнжөөд 18- нд газарзүй, математик, биологи, монгол хэлний шалгалтаар үргэлжилж, 19-нд физик, нийгмийн ухаан, орос хэлний шалгалтаар өндөрлөнө. ЭЕШ- ийг Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 18 бүлэгт зохион байгуулан авч байна.
Т. Отгонтуяа