Румын “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БУХАРЕСТ. /Reuters/.
Румын “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын аяндаа “AstraZeneca” компанийн вакциныг үргэлжлүүлэн
хэрэглэнэ гэж тус улсын “COVID-19”-ийн вакцинжуулалт хариуцсан үндэсний хорооны дарга Валериу Георгита пүрэв
гарагт мэдээлэв.
“AstraZeneca”-гийн вакцинаар бүх насны хүмүүсийг үргэлжлүүлэн вакцинжуулна. Тархвар судлалын нөхцөл байдлаас дүгнэхэд бүх вакциныг аль болох түргэн хугацаанд тарих нь тун чухал байна” гэж тэрбээр мэдэгджээ.
Мөн “COVID-19”-ийн вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүс
ижил төрлийн вакциныг тариулах хэрэгтэй. Харин “AstraZeneca”-гийн вакцины эхний тунг хийлгэсний дараа
цусны бүлэгнэл үүссэн хүмүүст уг вакциныг хийлгэхгүй байхыг зөвлөж байна хэмээн нэмж хэлжээ.
Европын Эмийн
агентлаг “AstraZeneca”-гийн вакцины ашиг тус-эрсдэлийн тэнцвэр нь эерэг хэвээр
байгааг батлан мэдэгдсэнийг В.Георгита эш татжээ. Румынд одоогоор “Pfizer/BioNTech”, “Moderna”, “AstraZeneca” компанийн вакцинуудыг хэрэглэж байгаа юм.