“COVID-19” гадаргуугаар дамжих эрсдэл бага байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-04-20 14:04:59

ВАШИНГТОН. /CNN/. COVID-19” халдвар гадаргуугаар дамжин тархах эрсдэл бага байна гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээлжээ.


CDC” халдвар гадаргуугаар дамжих эрсдэл бага байгааг тогтоосон бөгөөд агаар дусал, аэрозолоор дамжих гэх мэт вирус дамжих үндсэн замуудтай харьцуулахад хоёрдогч ангилалд орж байна” гэж тус байгууллагын мэргэжилтэн Винсент Хилл мэдээлжээ.


Хэдийгээр халдвар гадаргуугаар тархах эрсдэл бага байгаа боловч аливаа байгууламж дотор нэмэгдэж байгаа ажээ. Харин гадаа нар болон бусад хүчин зүйл вирусийг устгаж байгааг тэрбээр онцлон хэлжээ. Вирус сийрэг гадаргуу дээр “хурдан” үхэж байгаа бол хатуу гадаргуу юм уу дотоод орчинд удаан хадгалагдаж байна.


Мөн халдвар гадаргуугаар дамжих магадлал аливаа хүн халдвар авснаас 24 цагийн дотор өндөр байгааг уг судалгаагаар тогтоожээ. Иймээс өрхийн нэг гишүүн халдвар авсан тохиолдолд орчныг цэвэрлэж, халдваргүйжүүлснээр халдвар ийм замаар дамжих эрсдэл буурна гэсэн үг юм.


“Ерөнхийдөө вирус гадаргуугаар дамжин тархах эрсдэл бага байгаа тул гэр орноо заавал халдваргүйжүүлэхгүйгээр саван, цэвэрлэгээний бодисоор цэвэрлэхэд эрсдэл нь улам буурна. Танай гэрт халдвартай хүн сүүлийн 24 цагийн хугацаанд байгаагүй бол гадаргууг байнга халдваргүйжүүлэх шаардлагагүй” гэж В.Хилл хэлжээ. 


Харин хаалганы бариул, гэрлийн унтраалга гэх мэт олон хүн хүрдэг хэсгүүдийг сайтар цэвэрлэх хэрэгтэйг онцолсон байна. 

Связанные новости