Гуандунд өдөрт нэг сая тун вакцин тарьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ГУАНЖОУ. /Xinhua/. Гуандун өдөрт “COVID-19”-ийн нэг сая гаруй тун вакцин тарьсан БНХАУ-ын анхны муж болсныг орон нутгийн эрх баригчид өнөөдөр мэдээлэв.
"Гуандунд мягмар
гарагт 1.23 сая гаруй тун вакцин тарьснаар өдөрт хамгийн олон тун вакцин
тарьсан муж боллоо" гэж тус мужийн Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.
Ингэснээр мужийн
хэмжээнд мягмар гаргийн оройны байдлаар 19.48 сая тун вакциныг 15.9 сая оршин
суугчид тарьжээ. Тэднээс 3.67 сая орчим хүн хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн байна.
БНХАУ-ын Эрүүл мэндийн
үндэсний хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд энэ сарын 27-ны өдрийн байдлаар 235.98
сая тун вакциныг тарьжээ.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
15 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
18 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день