Бразил дотооддоо гарган авсан вакцинаа үйлдвэрлэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
САН-ПАУЛУ. /Xinhua/.
Бразилын Сан-Паулу хотод төвтэй “Butantan” төрийн өмчит судалгааны хүрээлэн “COVID-19”-ийн эсрэг “ButanVac” вакцинаа лхагва гаргаас үйлдвэрлэж эхэллээ гэж
тус мужийн
захирагч Жоао Дориа мэдэгджээ.
"Энэхүү вакцин нь
гадаадаас түүхий эд импортлон авахгүйгээр Бразилд бие даан үйлдвэрлэж буй анхны
вакцин болох юм" гэж Ж.Дориа “Butantan” хүрээлэнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Хэдийгээр Бразилын
Эмийн хяналтын агентлаг “ButanVac” вакциныг хараахан бүртгээгүй байгаа боловч ирэх долоодугаар сар гэхэд уг
вакцинаас 18 сая тунг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ.
“Долоодугаар
сарын эхний хагас гэхэд вакцин Эмийн хяналтын агентлагийн зөвшөөрлийг авахад
бэлэн болох бөгөөд энэ онд 100-150 сая тунг үйлдвэрлэнэ” гэж Сан-Паулу мужийн
захирагч мэдээлжээ.
Эмийн хяналтын
агентлаг “ButanVac” вакциныг
хүний биед турших зөвшөөрөл олгоход нэмэлт мэдээлэл шаардлагатай байгааг мягмар
гарагт мэдэгдсэн байна.
“Butantan” хүрээлэн нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд
хэсэг дэх томуугийн вакцины гол үйлдвэрлэгч юм. Сан-Паулу мужийн засаг
захиргааны мэдээлснээр, вакцины туршилтын 1, 2 дугаар үе шатанд 1800 сайн дурын
хүн оролцох ажээ.