Тяньжиньд хүргэлтийн ажилтнуудад зориулсан вакцинжуулалтын түр цэг байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЭЭЖИН. /Xinhua/.
БНХАУ-ын хойд нутгийн Тяньжинь хотын
Нанкай дүүрэгт хүргэлтийн ажилтнуудад зориулсан вакцинжуулалтын түр цэг
байгуулжээ.
Энэхүү цэгийг хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг 1000 гаруй ажилтанд “COVID-19”-ийн вакцины хоёр дахь тунг тарих зорилгоор байгуулсан байна.
Мөн тэдгээр ажилтны өдрийн цагаар хийж гүйцэтгэдэг хүргэлтийн ажилд нь саатал учруулахгүйн тулд вакцинжуулалтыг шөнийн цагаар хийх ажээ.
БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос пүрэв гарагт мэдээлснээр, улсын хэмжээнд "COVID-19"-ийн 354 сая гаруй тун вакциныг тарьсан байна.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
23 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день