Исландын алдартай галт уул сэрж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНРЕЙКЬЯВИК. /Sputnik/. Исландын өмнөд нутагт орших “тамын хаалга” гэгддэг Гекла галт уул сүүлийн 16 жилийн хугацаанд нэг ч удаа дэлбэрээгүй байна. Харин салбарын шинжээчид энэ галт уулыг хэзээ мөдгүй дэлбэрч магадгүй гэж анхаарууллаа.
1970-2000 онд Гекла галт уул ойролцоогоор 10 жил тутамд нэг удаа дэлбэрдэг байсан бөгөөд тэр цагаас хойш огт идэвхжээгүй байгаа юм.
Исландын их сургуулийн геофизикийн профессор Полл Эйнарсон ярихдаа “дэлбэрэх магадлал өндөр байгаа учраас энэ уул руу зүглэх хэрэггүй” гэж хэлэв. Гекла бол жуулчид олноор очдог газруудын нэг юм.
Эйнарсон цааш ярихдаа “Гекла бол аюултай галт уул. Хэрвээ бид болгоомжтой байхгүй бол томоохон гамшиг нүүрлэж болзошгүй” гэж анхааруулсан байна.
Мөн уг галт уулын дээгүүр нисэх онгоцууд нисэн өнгөрч байгаад сэтгэл түгшиж байгаа гэдгээ тэрбээр илэрхийлжээ.
Гекла галт уулын орой дээгүүр өдөрт дүүрэн зорчигчтой 20-30 нисэх онгоц нисч өнгөрдөг гэж тэрбээр хэлээд “Гекла хэзээ мөдгүй сэрж магадгүй” гэж анхааруулжээ.
Г.Доржханд