Эзэнгүй нохойнуудыг устгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-05-19 18:08:23

Увс /МОНЦАМЭ/. Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзий сумынхаа нутаг дэвсгэр дээрх эзэнгүй нохойнуудыг устгах шийдвэр гаргасан байна.

Энэ дагуу сумын төвийн Намир багийн ИНХ-ын дарга Ш.Лхагважав, Засаг дарга Б.Мягмар, тарвхар зүйч Д.Намсрай, олон нийтийн байцаагч К.Эрдэнэбат, буудагч Н.Лхагважав, жолооч Ц.Баянмөнх нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, энэ сарын 8-11-ний хооронд нохой устгах ажлыг зохион байгуулжээ.

Тэд нийтдээ 130-аад нохойг устгаж, ачиж зайлуулан ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Энэхүү ажилд зориулж Өмнөговь сумын ЗДТГ-аас 1,5 сая төгрөг шийдэж өгчээ.

Одоогоор Өмнөговь сумын ард иргэд хог хаягдлаа цэвэрлэн ачиж зайлуулж, сумын төвөө цэвэр цэмцгэр болгоод байна.

Связанные новости