Замын хөдөлгөөний хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-21 14:15:38

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам, замын цагдаагийн тасаг хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын ажлыг Чингис хотын хэмжээнд зохион байгуулж байна.

Жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо өмнө нь утсаар ярих, хамгаалалтын бүс зүүгээгүй, тэмдэглэгээний заалт зөрчих явдал их гардаг байсан бол харьцангуй хамгаалах бүс зүүгээгүй зөрчил багасаж байгаа.Тиймээс  Замын хөдөлгөөний хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, жолоочиддоо хариуцлагатай болгохоор ийнхүү ажиллаж байгаа талаар Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.

Замын цагдаагийн тасгийн алба хаагч Т.Баярсайхан “Энэ хууль хэрэгжиж эхэлснээр жолооч нар дүрмээрээ явахыг илүүд үзэж замын хөдөлгөөнд соёлтой оролцдог болсныг харуулж байна. Жолооч нарын дийлэнх нь шинэ хуулийг цагаа олсон зөв зүйл болж байгаа гэв.

Өнөөдрийн байдлаар Чингис хотын замын бүх уулзваруудад 11 пост гарч ажиллаж байгаа аж.


Хэнтий аймаг О.Буянхишиг

Связанные новости