Л.Мөнхтүшиг: Япон улс өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байгаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-05-20 15:47:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Засгийн газраас Монгол, Тайланд, Камбож, Зүүн Тимор, Шри Ланк, Сейшелийн арлууд, Сент-Люсид сүүлийн 14 хоногт зорчсон болон тус улсаас ирэх хүмүүсийг Японд нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. 


Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, “Япон улс өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар тус улс сүүлд нэмсэн 7 орныг оруулаад нийт 159 улсын иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй байх жагсаалт гаргаад байна. Энэ жагсаалтад коронавирусний эсрэг вакцинжуулалтаар тэргүүлж буй Израил улс ч бий. Өнгөрсөн оны гуравдугаар сараас гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхээ больсон тул бодит байдал дээр ямар нэгэн өөрчлөлт байхгүй гэсэн үг. Япон улсад хоёр сарын дараа олимп болно. Гэвч тус улсад коронавирусний халдварын тоо буурахгүй байгаа. Тиймээс халдварын тоог яаралтай бууруулах, гадаадаас халдвар зөөвөрлөгдөх эрсдэлийг бууруулах үүднээс ийм шийдвэр гаргасан болов уу гэж харж байна” гэлээ.


Ташрамд дурдахад, дэлхий нийтэд коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш 114 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаагаад байна.

Связанные новости