Монгол Улс АСЕМ-ын дээд түвшний уулзалтад бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-21 17:32:48

Монгол Улс ирэх сард болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад нарийн төлөвлөгөөний дагуу бэлтгэж байна.

Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахалж  ажиллаж байгаа ба Үндэсний зөвлөлийн дэргэд 6 ажлын хэсэг ажиллаж байгаа юм. 

Одоогоор Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудаар үйл явц үргэлжилж байна. Тухайлбал, Ази-Европ Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. 

Өмнө нь Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт 4 дүгээр сарын 21-22-нд, Ахлах албан тушаалтнуудын уулзалт 5 дугаар сарын 12-13-нд, Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт энэ сарын 9-10-нд тус тус болж өнгөрсөн.

Одоо Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт 7 дугаар сарын 1-2-нд, АСЕМ-ын Залуучуудын чуулган 7 дугаар сарын 6-7-нд, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт 7 дугаар сарын 9-10-нд, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт 7 дугаар сарын 12-14-нд, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт 7 дугаар сарын 13-14-ны хооронд болох гэж байна.

Н.Отгончимэг

Связанные новости