АНУ-д энэ оны эцэс гэхэд бүх хүүхэд вакцинд хамрагдах боломжтой болно гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-06-04 13:25:31

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д Талархлын баяр гэхэд 12-оос доош насны хүүхдүүд "COVID-19"-ийн вакцинд хамрагдах боломжтой болно хэмээн найдаж байна гэж тус улсын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга, доктор Энтони Фаучи пүрэв гарагт хэлжээ.


Тэрбээр "CNN" телевизэд ярилцлага өгөх үеэрээ, “Бид вакцины судалгааг 12-9, 9-6, 6-2 настай, хоёр настайгаас зургаан сартай хүүхдүүдийн дунд шат дараалалтайгаар явуулна. Ийнхүү энэ оны эцэс гэхэд бүх насны хүүхдүүдийг вакцинжуулахад хэрэгтэй мэдээллийг олж авна гэж үзэж байна” хэмээн ярьжээ.


Одоогийн байдлаар АНУ-д “Pfizer-BioNTech”-ийн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрөөд байгаа юм. Хэдийгээр 12-оос доош насны хүүхдүүдийн хувьд “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндээр өвчлөх магадлал бага боловч халдвар авч, бусдад дамжуулах эрсдэлтэй юм. 

Связанные новости