Африкийн орнуудад халдварын үзүүлэлтүүд нэмэгдэж буйд санаа зовниж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
НАЙРОБИ. /Reuters/. Африкийн олон оронд “COVID-19” халдварын үзүүлэлтүүд нэмэгдэж буй нь тус тивийн
эмзэг эрүүл мэндийн тогтолцоонд аюул учруулж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагын /ДЭМБ/ Африкийн бүсийн асуудал хариуцсан дарга
Матшидисо Моэти мэдэгджээ.
“Африкийн орнуудад хязгаарлалтын
арга хэмжээнүүдийг сулруулж, зарим оронд цаг агаар хүйтэрч байгаагаас гадна
өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амыг вакцинжуулах ажил саатаж байгаатай
холбоотойгоор халдварын шинэ давлагаа үүсэж болзошгүй байна” гэж тэрбээр хэлсэн
байна.
ДЭМБ-ын
мэдээлснээр, Африкт сүүлийн хоёр долоо хоногт халдварын тохиолдлын тоо 20
хувиар өссөн бөгөөд найман оронд уг үзүүлэлт 30 хувиар өсжээ. Өнөөдрийн байдлаар
тивийн хэмжээнд 4.8 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, 130 мянга гаруй хүн нас барсан
байна.