Нийслэлийн иргэдийн 75 хувь хоёр дахь тунд хамрагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээллээр улсын хэмжээнд энэ оны 5 дугаар сарын байдлаар коронавирусний халдвараас сэргийлэх вакцинжуулалтын эхний тунд хамрагдвал зохих 1.8 сая хүний 89 хувь нь, хоёрдугаар тунд хамрагдвал зохих 1.3 сая иргэний 63 хувь хамрагдаад байна.
Орон нутгаас Өмнөговь аймгийн хүн ам вакцины эхний тунд 100 хувь бүрэн хамрагджээ. Нийслэл Улаанбаатар хотод хоёрдугаар тунгийн хамралт 75 хувьтай байгаа нь улсын дунджаас 15 пунктээр их байна. Харин Увс аймагт вакцинжуулалтын эхний тунгийн, Баян-Өлгий аймагт хоёрдугаар тунгийн хамралт хамгийн бага байна.

Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
14 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
14 часа
Ulaanbaatar