Жаргалтхаан сум 120 хүүхдийн цэцэрлэгтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 15:23:49

Хэнтий аймагт энэ жил 3 цэцэрлэгийн байр шинээр баригдаж, өргөтгөл хийв. Үүнээс Жаргалтхаан сумын цэцэрлэг энэ сард ашиглалтад орлоо.

Тус цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, БСГ-ын дарга З.Бат-Эрдэнэ, Жаргалтхаан сумын ИТХ-ын дарга Ц.Цогбат, Засаг дарга Б.Цогт-Орших тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Жаргалтхаан сумын цэцэрлэг шинэхэн байрандаа 4 бүлгийн 120 хүүхэд, 17 багш ажилчидтайгаар шинэ хичээлийн жилээ угтаж байна. Цэцэрлэгийн нээлтийн ажиллагааны үеэр тус хамт олон үе үеийн ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу сүүлийн 3 жилийн хугацаанд Дадал, Галшар, Бор-Өндөр, Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн гэсэн сумдад 6 цэцэрлэг шинээр баригдаж, ашиглалтанд ороод байна. Аймгийн хэмжээнд энэ оны байдлаар улсын 32 цэцэрлэг, хувийн хэвшлийн 2 цэцэрлэг гээд нийтдээ 33 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 6000 гаруй цэцэрлэгийн насны хүүхэд хамарчээ.

О.Буянхишиг

 

Связанные новости
Комментарии