Иргэний хөдөлгөөний намын даргаар А.Мөнхбатыг сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-24 13:14:24

Иргэний хөдөлгөөний намынхан өчигдөр Их чуулганаа хуралдуулж, намынхаа дүрмийг шинэчлэн баталжээ.

Мөн тус намаас УИХ, НИТХ-д нэр дэвшиж байгаа хүмүүс хариуцлагын гэрээ байгуулж хэрхэн ажиллах талаар ярилцаж, санал бодлоо солилцсон байна. 

Түүнчлэн өнөөдрийн чуулганаар хэлэлцсэн гол асуудлын нэг нь намын дарга сонгох байв. Учир нь тус намын даргаар ажиллаж байсан н.Батсайхан өнгөрсөн жилээс өөрийн хүсэлтээр намын даргаас нэрээ татсан. Түүний дараа намын хариуцлагатай нарийн бичгийн даргаар Д.Сүхжаргалмаа ажиллаж, тус намыг удирдаж өнөөдрийг хүрчээ. Тиймээс уг чуулганаар тус намыг цаашид удирдан чиглүүлэх намын даргаа сонгосон байна.

Хуралдаанаар МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг намын даргад нэр дэвшүүлэхэд төлөөлөгчийн олонхи түүнд саналаа өгчээ. Тэрбээр ирэх сарын нэгэн буюу сонгуулийн дараагаас намын даргын албандаа албан ёсоор орох гэнэ.

Б.Туул

Связанные новости