Баруун Виржинид 20 гаруй хүн үерийн улмаас амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНВАШИНГТОН. /ВВС/. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Баруун Виржини муж улсад ширүүн бороо орж, үер болсны улмаас 23 хүн энджээ.
Тус муж улсын албаны хүмүүс хэлэхдээ “голууд эргээсээ хальснаар 100 гаруй айлын орон гэр, олон гүүр, тээврийн хэрэгсэл үерт урсч, зам талбай нэлээд эвдэрч гэмтсэн” гэв.
60 мянга орчим айл гэрэл цахилгаангүй болж, олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Тус муж улсын захиргаа онцгой байдал зарлаж, гамшигт өртсөн бүсүүдэд Үндэсний гвардийн 500 орчим цэргийн албан хаагчийг илгээсэн байна.
Г.Доржханд
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar