Коронавируст халдварын 2308 тохиолдол шинээр бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 12 539 хүний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2308 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Ингэснээр манай улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 134 270 болж байна.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 2307 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн салбарын нэг ажилтан коронавирусээр халдварлажээ. Эдгээрийн 1367 нь Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 940 тохиолдол бүртгэгджээ. Хөдөө орон нутагт илэрсэн тохиолдлыг задалбал, Дархан-Уул аймагт 114, Орхонд 69, Баян-Өлгийд 35, Увсад 49, Ховдод 54, Завханд 32, Говь-Алтайд 77, Дундговьд 38, Баянхонгорт 105, Архангайд 41, Хөвсгөлд 35, Булганд 42, Сэлэнгэд 66, Өвөрхангайд 101, Төв аймагт 19, Говьсүмбэрт 16, Хэнтийд 33, Сүхбаатарт 10, Дорнодод 4 тохиолдол бүртгэгдсэн байна.
Насны бүлгээр авч үзвэл 30-34 насныхан хамгийн ихээр өвчилж буй нь хэвээр байгааг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Харин 17 хүртэлх насныхан өнгөрсөн өдрүүдийнхтэй ойролцоо 30 орчим хувьтай бүртгэгдэж байгаа аж.
Харамсалтай нь мөн хугацаанд таван хүн нас барснаар улсын хэмжээнд “Ковид-19” өвчний улмаас нийт 660 хүн эндээд байна. Харин коронавируст халдвартай 2673 хүн эмнэлэг болон гэрийн хяналтаас гарснаар нийт 96 513 хүн эдгэрээд байгаа юм.