Коронавируст халдварын 1783 тохиолдол шинээр бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-07-10 11:36:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр өнгөрсөн 24 цагт 10 гаруй мянган хүнд шинжилгээ хийснээс 1783 тохиолдол илэрч шинээр бүртгэгдээд байна. Үүнийг дотор нь задалж үзвэл эрүүл мэндийн 5 ажилтан эмнэлгээс шалтгаалах халдвараар өвчилжээ. 

Халдварын 70 орчим хувь нь нийслэл хотод бүртгэгджээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 1030, хөдөө орон нутагт 748 нь бүртгэгдсэн байна. Нийтдээ 13 хүн халдварын улмаас нас барсан талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. 




Связанные новости