АНУ-ын хүн амын 48 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /CNN/.
АНУ-ын хүн амын 48 гаруй хувь нь коронавирусний
вакцинд бүрэн хамрагдаад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан
сэргийлэх төв /CDC/ мэдээлэв.
Тус төвийн мэдээллээр, хүн амын 48.4 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байна. Мөн сүүлийн долоо хоногийн байдлаар өдөрт дунджаар 519 678 тун вакцин тарьж, өдөрт 293 850 хүн вакцинд бүрэн хамрагджээ. Энэхүү үзүүлэлтийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 13 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд тухайн долоо хоногт өдөрт дунджаар 339 мянга орчим хүн вакцинд бүрэн хамрагдаж байжээ.
“CDC”-ийн мэдээлснээр, АНУ-ын 20 муж улс оршин
суугчдынхаа тэн хагасаас илүү хувийг бүрэн вакцинжуулжээ. Тэдгээрт, Калифорни,
Колорадо, Коннектикут, Делавэр, Хавай, Мэн, Мэрилэнд, Массачусетс, Миннесота,
Нью-Хэмпшир, Нью-Жерси, Нью-Мексико, Нью-Йорк, Орегон, Пенсильвани, Род-Айленд,
Вермонт, Виржиниа, Вашингтон, Висконсин, мөн Вашингтон хот багтаж байна.