Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.30 цагт саналаа өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-28 15:56:47

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш 11.30 цагт Монгол-Оросын гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгнө.

Харин УИХ-ын дарга З.Энхболд 11.40 цагаас УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 7 дугаар хэсгийн хорооны санал авах байр буюу 45 дугаар сургууль дээр байрлах хэсгийн хороонд очиж, санал өгөх юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 12.30 цагаас Удирдлагын академын Б корпуст байрлах 56 дугаар тойргийн 3 дугаар хэсгийн хороонд саналаа өгөх гэнэ.

Энэ удаагийн сонгуульд 1.912.901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд буй. Нийслэлийн хувьд 924.629 сонгогч 397 саналын байранд саналаа өгнө.

Б.Туул

Связанные новости