Дорнод аймагт 50 мянга гаруй сонгогч саналаа өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДУИХ, орон нутгийн сонгууль Дорнод аймагт хуульд заасан 7.00 цагт эхэллээ. Тус аймагт санал өгөх 50728 сонгогч аймгийн сонгуулийн хороонд бүртгэлтэй байна.
Энэ удаагийн сонгуульд Дорнод аймагт УИХ-д хоёр мандат дээр 9 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бол аймгийн ИТХ-д 35 мандатад 124 нэр дэвшигч тус тус өрсөлдөх юм. Сонгуулийн хэсгийн хороодод 600 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Бат-Өлзий бидэнд мэдээллээ.
Энэ жилийн сонгуульд иргэдийн идэвхи сайн байгаа нь харагдаж байна. Аймгийн төвийн захын хороолол болох нэгдүгээр багийн хэсгийн хороогоор ороход иргэд аль эрт ирчихсэн дугаарлаж байлаа.
Б.Туяа