Токиод хутгатай этгээд хүмүүсийг гэмтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-07 14:30:15

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотын галт тэргэнд баасан гаргийн орой хутгатай этгээд хүмүүс рүү халдсаны улмаас есөн хүн гэмтсэн гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. 


Сэжигтэн болох 36 настай эрэгтэй хэргийн газраас зугтсан ч хожим нь цагдаагийн ажилтнууд түүнийг баривчилсан байна. 


Токиогийн Гал түймэртэй тэмцэх газар, Цагдаагийн газрын мэдээлснээр, гэмтсэн хүмүүс ухаантай байгаа ажээ. Харин 20 гаруй насны нэгэн эмэгтэй хүнд гэмтсэн байна. 


Гэмт этгээд оройн 20:30 цагийн орчимд “Odakyu” компанийн галт тэргэнд хутга барин хүмүүс рүү халджээ. 


“Бид нөхцөл байдлын талаар мэдсэн даруйдаа галт тэргийг зогсоосон” гэж тус компанийн зүгээс мэдэгдсэн байна. 


Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, сэжигтэн галт тэрэгнээс үсрэн бууж зугтаасан бөгөөд түүний халдлага үйлдэхдээ ашигласан гэж үзэж буй хутга, гар утсыг нь галт тэрэгнээс олжээ.

Связанные новости