Хэнтий аймгийн иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн төвийн сонгуулийн санал хураалтын дүн 12:00 цагийн байдлаар хэвийн үргэлжилж байна. Өглөөний 07.00 цагаас 12.00 цагийн байдлаар сонгуульд санал өгч байгаа иргэдийг насны байдлаар ангилвал 45-аас дээш дунд болон ахмад насны иргэд түлхүү хамрагдаж байна.
Мөн хүчингүйд тооцуулсан алдаатай саналын хуудас цөөнгүй гарч байгаа учраас иргэд энэ төрлийн мэдээ мэдээллийг дутуу авч төрийн чухал үйл хэрэгт хайхрамжгүй хандаж байна гэж дүгнэж болохоор байна. Морин цагт багтан УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт АН-аас нэр дэвшигч Ж.Оюунбаатар, МАН-аас УИХ-ын 42-р тойрогт нэр дэвшигч Д.Гантулга нар Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж өөрийн хаягийн харъяаллын дагуу гэр бүлийн хамт хүрэлцэн ирж саналаа өглөө. Сонгуулийн эргэн тойронд одоогийн байдлаар ёс суртахууны тал дээр тавгүй байдал үүсгэсэн зөрчилтэй асуудал гараагүй хэвийн үргэлжилж байна.
О.Буянхишиг