Нийслэлийн эмнэлгүүдэд мянга таван зуу гаруй ор сул байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өчигдөр “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт шинээр 458 хүн хэвтэж, 448 иргэн эдгэрч гарсан бол оройн 23.00 цагийн байдлаар 3948 хүн хэвтэн эмчлүүлж байв.
Нийт сул ор 1588, үүнээс эрчимт эмчилгээний 64, энгийн 1524 ор байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Мөн тусгаарлах байранд эмчлүүлж буй 146, гэрээр эмчлүүлж байгаа 4055, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал болох 8426 хүн байна.
Наймдугаар сарын 13-ны байдлаар, сүүлийн 24 цагт нийслэлд 2573 хүнийг “Ковид-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулснаас 1172 хүнд PCR, 1401 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд коронавируст халдварын 343 тохиолдол батлагдсанаас 78 нь хүүхэд, долоо нь жирэмсэн эмэгтэй аж.