УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-06-29 23:21:57

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг СЕХ хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй танилцуулж байна.

Урьдчилсан дүнг дэлгэцээр танилцуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар тойргуудийн хэсгийн хороодоос ирсэн саналын дүн харилцан адилгүй байна. Зарим тойргийн саналын дүн 40 хувьтай байгаа бол зарим нь 100  хувьд хүрсэн байна. Яг одоо 11.10 цагийн байдлаар УИХ-ын сонгуулийн 44 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Жавхлан 6716, Баянгол дүүргийн 69 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 7477, Хан-Уул дүүргийн 56 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Нямдорж 9648, Сэлэнгэ аймгийн 25 тойрогт МАН-аас  Н.Оюундарь 7616 сонгогчийн саналаар тус тус ялалт байгуулсан дүнтэй байна.

Санал авах байруудаас ирүүлж байгаа саналын дүнг үргэлжлүүлэн танилцуулж байна. 

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Связанные новости