Токиод зөвхөн залуучуудад зориулсан вакцинжуулалтын цэг байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотын засаг захиргаа зөвхөн залуучуудад зориулсан коронавирусний эсрэг вакцинжуулалтын цэг байгуулахаар болжээ.
Энэхүү төлөвлөгөөг Токио хотын захирагч Койкэ Юрико лхагва гарагт болсон нийслэлийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр танилцуулсан байна.
Ийнхүү вакцинжуулалтын цэгийг залуусын олноор цуглардаг Шибуяа өртөөний ойролцоо энэ сарын сүүлчээр байгуулахаар болсон бөгөөд энд вакцинд хийлгэхдээ урьдчилан захиалга өгөх шаардлагагүй байна.
“Коронавирусний халдвар залуучуудын дунд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан хотын захиргааны зүгээс тэднийг аль болох хурдан хугацаанд вакцинжуулалтад хамруулахыг зорьж байна” гэж К.Юрико мэдэгджээ.