АН ирэх парламентад бүлэг байгуулах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дүнд Ардчилсан нам 9 суудал авсан. Ингэснээр тус нам парламентад бүлэгтэй байх нь.
Учир нь холбогдох хуулинд сонгуулийн үр дүнд 8-аас дэш суудал авсан нам бүлэг байгуулах эрхтэй болдог. Иймээс ирэх 4 жилд тус нам бүлэг үүсгэж, бодлогын түвшинд байр сууриа илэрхийлэх юм.
Энэ удаагийн сонгуулиар тус намаас Д.Мурат, Б.Наранхүү, Я.Санжмятав, З.Нарантуяа, Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд, С.Эрдэнэ нар олонхийн санал аваад буй.
Б.Туул