УИХ-ын анхдугаар чуулган ирэх 7 хоногт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-01 12:06:10

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон шинэ парламентын анхдугаар чуулган ирэх 7 хоногт болно. 

Анхдугаар чуулган нь шинэ гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Улмаар УИХ-ын дарга, дэд даргыг сонгох, байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж байнгын хорооны даргыг сонгох зэрэг асуудлыг дараа дараагийн шатанд хэлэлцдэг. Мөн Ерөнхий сайдын томилгоо болон Засгийн газрын бүтэц ямар байх тухайд хэлэлцүүлэг шат шатанд үргэлжилнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "УИХ-ын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч, бусад чуулганыг УИХ-ын дарга товлон зарлана" хэмээн заажээ.

Б.Туул

Связанные новости